středa 12. května 2010

Байгалийн цогцолборт газрууд: Хангайн нуруу

Монгол орны нутгийн төв хэсгээр Завхан аймгийн нутгаас Төв аймгийн нутаг хүртэл 800 орчим км үргэлжилсэн том нуруу, Дэлхий усны хагалбар болдог. Хамгийн өндөр оргил нь 4021 м өндөр Отгонтэнгэр. Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн нутгийн заагаар орших гол нурууны уулын нуга, уулын хээр, ойт хээрт 8885 ам км талбайг хамруулан 1996 оноос улсын тусгай хамгаалалтад авсан. Монголчуудын эртнээс амьдарч ирсэн өлгий нутгуудийн нэг билээ. Орхон, Сэлэнгэ, Идэр, Завхан зэрэг томоохон гол мөрнүүд Хангайн нуруунаас эх аван урсдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тундас унадаг бүс нутаг байдаг.

Дээрх аймгуудыг хамарсан томоохон газар нутагт байх онцлог газруудаас дурдвал:

Архангай: Нутгийн өндөр цэг нь Чулуут голын эхэнд Хангайн гол нуруунд орших Харлагтайн Сарьдаг юм. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өвдөр уул зэрэг сүрлэг уулстай. ХүннүТамир гол, Орхон гол, Чулуут гол, Суман гол, Хануй гол, Хүнүй гол зэрэг том гол мөрд, Өгий, Тэрхийн Цагаан нуур зэрэг нуурууд бий. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. гүрний үеийн Буган чулуу ихтэйгээс гадна Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг.

Энэ Сүүдэр-н Сайнаагийн зураг сайхан газар шүү

Зуун салаа мод гэж... Энд нээрээ овоон дээр нь очихоор 2 хөөрхөн хэрэм идэх юм горьдоод л байж байдаг билээ. Байгаа обол уу тэд...

Баянхонгор: Хангайн нурууны өмнөх өндөрлөг, Говь-Алтайн нурууны уулс, Алтайн өврийн говийг хамран говь хангайн бүсийг дамнан оршдог аймаг. Иймд нутаг нь уул тал хөндий хосолсон хэлбэр бүхий гадаргатай юм. Нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957м өргөгдсөн Их богдЗээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нуураас гадна 95 хэм хүрдэг халуунтай Шаргалжуутын рашаан болон Үхэг рашаан, Хүрэмт рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж сайн рашаанууд байгаа. бөгөөд хамгийн нам цэг нь Алтайн өвөр говьд 750м өндөр юм.

Завхан: Завхан аймаг нь Хангайн нурууны баруун хэсгийн их уулархагт оршино. Хамгийн өндөр цэг нь Отгонтэнгэр уул (4021 м). Завхан аймгийн нутагт Идэр, Завхан, Тэс, Хүнгүй голууд, тэдгээрийн цутгал олон гол мөрд, Хар нуур, Тэлмэн, Бүст, Ойгон, Цавдан, Холбоо зэрэг олон нуур оршдог, Отгонтэнгэр, Баянзүрх, Улаанхаалга, Зарт, Хожуулын рашаан зэрэг олон рашаан ус бий.

Өвөрхангай: Монгол Улсын газар зүйн хүйс-төв цэг нь тус аймгийн Бүрд сумын Онгон хэмээх уулын өвөрт байдаг. Нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс, төв хэсгээр нь хөндийн тал, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулс, элсэрхэг тал хээрийн нутагтай.

Тус аймгийн нутаг газар зүйн 3 бүсийг хамрах тул байгалийн үлэмж баялагтай. Хангайн нурууны Хятруун, Битүүт, Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат зэрэг далайн түвшнээс дээш 2000-3590 м өндөрт өргөгдсөн сүрлэг уул, нурууд оршдог. Мөн 24 метрийн өндрөөс буух Орхон голын "Улаан цутгалан", далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Хүйсийн найман нуур болон "Тамчийн ёл хад" зэрэг сонин сайхнаараа гайхагдсан газар тус аймагт олон байдаг. Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор, Гучингийн тал болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талуудаар ч гэсэн та аялах боломжтой..

Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Онги, Таац, Ар агуй зэрэг том голууд урсах бөгөөд Улаан цутгалан, Найман нуур, Таацын Цагаан нуур зэрэг нууруудтай. Хужиртын, Могойт, Хятруун, Хүрэмтийн, Таац, Мөстийн, Хүрэн хад, Хорхой түрүү, Тахийн гэхчлэн рашаан ус олон бий.

Энэ би_банжиг-н уран бүтээл

Улаанбаатар хотоос 400 км яваад Хангайн нуруун цогцолбор газарт та хөл тавих нь дээ. Хангай юм болохоор таны аялал мэдээж хамгийн сайхан газруудыг дайран өнгөрнө. Ялангуяа Архангай, Өвөрхангай аймгуудын нутгаар манай улсын аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүнүүд зөндөөн бий. Надад итгээрэй гэсэн хэхэхэ.

Žádné komentáře:

Okomentovat